Компьютерийн хэвлэх хурдыг хэрхэн ихэсгэх вэ ?
2012-01-25,20:56
Та хэвлэлийн хурдыг, хэвлэх нөөцийн сонголтыг тохируулснаар нэмэгдүүлж болно. Ерөнхийдөө хэвлэх нөөц нь хэвлэгчийг тань хэсэг хугацаанд хүлээлгэсний дараа файлыг хэвлэлтэнд явуулдаг тохиргоо юм. Ихэнх хэвлэгчүүдэд хэвлэх нөөц нь идэвхтэй байхаар тохируулагдсан байдаг ба хэрэв та түүнд өөрчлөлт хийх юм бол файл хэвлэх нөөцөд хадгалагдахгүйгээр шууд хэвлэлтэнд орно гэсэн үг юм.
Зарим компьютерийн хэвлэх нөөц нь магадгүй өөр газар байрлаж болох юм. Гэхдээ ихэнх компьютерийн хэвлэх нөөцийг унтраахын тулд Start, Setting тэгээд Printers гэсэн дарааллаар ордог. Одоо хэвлэгчийн тэмдэгт дээр баруун товчоо дараад Properties дарна. Үүнээс Advanced tab-г сонгож "Printer directly to printer" гэсэн сонголтыг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэнэ. Ингэж тохируулгыг өөрчилснөөр хэвлэх хурд ихсэх юм.
Бүх датаг хэвлэгч авах хүртэл хэрэглээг таны түр хугацаагаар зогсоох боловч хэвлэх хурд нэмэгдсэн байхыг та анзаарах болно. Шууд хэвлэлт нь хэвлэх нөөц гэмтсэн үед мөн компьютераа дахин унтрааж асаахаас өмнө хэвлэхэд хэрэглэхэд тохиромжтой