Yahoo Мессенжэрийн нууц үг ээ хэрхэн солих вэ?
И-мэйл хаягийнхаа нууц үгийг аюулгүй байлгах үүднээс та нууц үгээ солихыг хүссэн ч яаж гэдгийг нь мэдэхгүй байгаа бол анхаарлаа хандуулна уу
За энэ мэдээг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэж байна.Миний өнөөдрийн та бүхэнд хүргэх мэдээлэл бол Yahoo Мессенжерийн нууц үг ээ яаж солих зааврыг та бүхэнд зааж өгье.
1.Өөрийн YAHOO хаягт нэвтэр
2.Хэрэв та Classic Yahoo Хэрэглэдэг бол вэб хуудасны баруун дээд буланд байрлах Hi,........ таны нэртэй сонголтоос Account info гэснийг сонгоорой.Хэрэв та Yahoo mail-н сүүлийн хувилбарыг хэрэглэдэг бол вэб хуудасны зүүн дээд хэсэгт байрлах сонголтоос Edit my account гэсэн хувилбарыг сонгоорой
3.Нууц үгээ бататган хийж,өөрийн мэдээллийн хуудасруу орно
4.Change password сонголт дээр дарна
5.Ингээд нууц үг солих хуудас гарч ирэх болно. Эхний мөр буюу Enter your current password хэсэг дээр одоогийн хэрэглэж байгаа нууц үгээ оруулна.
6.Choose a New password хэсэг дээр шинэ нууц үгээ оруулна.
7.Confirm your New Password Хэсэг дээр шинэ оруулсан нууц үгээ бататган дахин оруулна. Ингээд Save товчийг дарснаар та шинэ нууц үгтэй болох болно.
Зөвлөмж:Таны шинэ нууц үг зөвхөн и-мэйл төдийгүй мессэнжер хаяг,Yahoo Finance Гээд yahoo-тай холбоотой бүхий л ID-д тань хэрэглэгдэх болно.Нууц үгээ PASSWORD, PaSsWoRd, password зэрэг янз бүрийн хэлбэртэй хийж болох бөгөөд хэрэв та нууц үгээ PaSsWoRd хэлбэрээр шинэчилсэн бол тухай бүрдээ жижиг том үсгийг хийх шаардлагатай.