Олны танил хүмүүсийн цуглуулга
2011-03-01,21:35
Хүн бүр өөр өөрийн сонирхол, цуглуулгатай байдаг. Тэгвэл олны танил эрхмүүд чухам ямар цуглуулгатай байдаг бол. Тэдний хобби цуглуулгатай танилцъя.
Машины хоббитой Д.Болд
Сүүлийн үед “Монгол поп” хэмээх шинэ урсгалыг гаргаад буй “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд машин цуглуулах хоббитой. Тэрбээр гадаад оронд аялах болгондоо сувенирийн машин заавал худалдаж авдаг аж. Д.Болд “Хаммер”, “Бенз”, “Lexus-470”, “Range Rover” зэрэг нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай. Дуучин маань эдгээр машинаа ээлжилж унах дуртай бөгөөд бүх машин нь 4044 гэсэн улсын дугаартай. Ямартай ч Д.Болд өөрийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах хэмжээний гэнэ.
Аглуу буюу Л.Баттулга зоосны цуглуулгатай
“Х-Түц” продакшны жүжигчин Аглуу буюу Л.Баттулга эртний зоос цуглуулах дуртай. Одоогоор түүний цуглуулгыг одоогийн ханшаар тооцвол нэг автомашин өлхөн авчихаар хэмжээний гэнэ. Жүжигчин Аглуу багаасаа аавтайгаа хамт Оросын хаант засгийн үеийн мөнгөнөөс эхлээд эртний болон янз бүрийн мөнгө цуглуулдаг байжээ. Тэрбээр ажлаар гадаадад явах бүртээ зоос авч цуглуулгаа арвижуулдаг гэнэ. Мөн түүний найз нөхөд нь төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар байнга л мөнгөн зоос бэлэглэдэг аж.
Тансаг үнэртэнд дуртай М.Нара
Монголын рок попын “sexy” дуучин гэгддэг М.Нара тансаг үнэртэнд дурладаг. Түүний унтлагийн өрөөний толины урд 50 гаруй нэр төрлийн тансаг үнэртэн өрөөстэй байдаг. Түүний цуглуулгад “Channel”, “Dior”, “Burberry”, “Dolce&Gabanna”, “Lacost”, “Gucci” зэрэг дэлхийн шилдэг брэндийн үнэртэн байдаг гэнэ. Мөн сүрчгээс гадна түүний бас нэгэн цуглуулга нь виски аж. Түүнд бас л дарс, вискиний бяцхан цуглуулга байдаг гэнэ.
Сандал цуглуулах дуртай Г.Ундармаа
“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа маш хачин хоббитой. Тэрбээр сувенирийн жижиг сандал цуглуулах дуртай аж. Түүний цуглуулгад янз бүрийн этгээд загвартай сандал байдаг гэнэ. Г.Ундармааг сандал цуглуулах дуртайг нь түүний найз нөхөд андахгүй бөгөөд ямар нэгэн баяраар дандаа жижиг сандал бэлэглэдэг аж. Түүний хувьд гадаад руу явах бүртээ шинэ, шинэ сандал худалдаж авдаг бөгөөд хамгийн үнэтэй сандлаа 50 ам.доллараар худалдаж авч байжээ.
Ш.Наранчимэг торны хоббитой
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг нь тор цуглуулах дуртай гэнэ. Тэрбээр чамин торонд дурладаг байна. Тэрбээр “Мэдэхгүй ээ, яагаад ч юм би тор цуглуулах дуртай. Хүн муухай тор барьчихсан явах муухай харагддаг. Би янз бүрийн гоё тортой. Манай гадаадад байдаг эгч хүртэл миний цуглуулгад нэмэрлэх гээд баахан тор явуулдаг. Театрынхан маань ч Нараа дандаа гоё, гоё тор барьдаг гэдэг юм. Ер нь би гадуур муухай тор барьчихсан хүн харагдвал санаа зовоод өөрийнхөө торыг өгчихдөг юм.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Аглууд зарна.
Та надаас 1913 оны Хаант засагт Орос улсын 20 копейк үнэ тохиролцож авна уу. Боломжийн үнээр өгнө. 99068646
Зочин хэзээ бичсэн: 15:38, 2011-06-23 | |
Ер нь ямар нэг юм сонирхож цуглуулна гэдэг сайхан л даа...Гэхдээ эд нар шиг мөнгөтэй хүмүүст бол нээх асуудал биш л байх л даа...Мань мэтэд бол харин эсрэгээрээ олдоход хэцүү талдаа ш дээ хэхэ...Гэхдээ л цуглуулах гоё.Би зоос, марк, CD,хуурцаг гээд их олон юм цуглуулнөө...Хамгийн гоё цуглуулга минь гэвэл түлхүүрийн оосорны цуглуулга л байнадаа...Дотоодоос аваагүй дандаа гадаадаас ирэхдээ хүмүүсийн бэлэглэсэн оосорнууд байдаг болохоор харахад хүртэл кайфтай шүү...
Зоригт ван хэзээ бичсэн: 09:01, 2011-03-02 | |