Дараах болзлыг хангаж чадвал араар тавихыг чинь зөвшөөрье
2009-12-22,15:00
1. Дурлаж болно харин өөр хүнд хайртай болж болохгүй.
2. Хайрлаж халамжилдаг хэвээр байх.
3. Сайн худлаа ярьдаг байх.
4. Найз нөхөд, танил хүмүүсийн нүдэнд өртөхгүй байх.
5. Цалингийнхаа 80% ийг авчирч өгдөг байх. 10% ийг нь хадгаламжинд хийж харин үлдсэнийг нь өөрөө мэд.
6. Сексийн тал дээр ямар ч асуудал үүсгэхгүй байх
7. Араар тавьж байгаагаа мэдэгдэхгүй байх
8. Хүүхэддээ анхаарал халамж тавьдаг байх
9. Янз бүрийн өө хайж, хэрүүл өдөхгүй байх
10. Ааш араншин чинь өөрчлөгдөхгүй байх
11. Тэмдэглэлт өдрүүдээр хамт байх
12. Гэр орныхоо ажилд тусалдаг байх
13. Ярилцдаг байх
14. Хэн нэгэн над руу утасдаж нөхөрт чинь хайртай болчихлоо сал энэ тэр гэж асуудал үүсгэхгүй байх
15. Бэлгийн замын халдварт өвчин тусахгүй байх
16. Өөр хүүхэн жирэмслүүлэхгүй байх
17. Гэр бүлээ цуцлахгүй байх
18. Эцэст нь би бас таалагддаг залуутайгаа явалдаж болохыг зөвшөөрөх
За ингэж амьдраад үзвэл ямар байна залуусаа… Бодлоо хуваалцаж, нэмэх болзол байвал хэлээрэй… Утга байна уу? Үгүй юу?